Бид бол бид шүү

File Catalog

Main » Files » Tатвар

“Хувь хүний орлогын албан татвар тодорхойлох хуудас”-аар тооцоо хийх жишээ
2010.10.15, 11:25

Тайлант оны орлого, зардлууд /мян. төгрөгөөр/
1.    "Боргио” ХХК-ий ажилтан Баяртогтохын сарын үндсэн цалин 160.0, ур чадварын нэмэгдэл сар бүр 40.0, үр дүнгийн шагнал сарын үндсэн цалингийн 40%, унааны мөнгө 20.0, хоолны мөнгө сар бүр 40.0.
2.    Хөдөлмөр хамгааллын хувцас авахад зориулан 200.0 байгууллагаас нь олгосон байна.
3.    Хувийн дээд сургуульд цагаар гэрээний дагуу багшилж тайлант хугацаанд 200.0  авсан. 4.    "Зоос” банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн учир сар бүр 100.0 авдаг.
5.    Хамтран ажилладаг компани нь 100.0 төгрөгийн зах зээлийн үнэтэй мөнгөн аягаар шагнасан.
6.    Байгууллагаас нь гэр бүлийн хүн нь өвчилсөн тул 80.0 төгрөгийн тэтгэмж үзүүлсэн.
7.    Орчуулгын номоо хэвлүүлэн борлуулж хэвлэлийн компаниас 1500.0 төгрөгийн орлого хүлээн авсан.
8.    Хонжуурт сугалаанаас 200.0 төгрөгийн зах зээлийн үнэтэй, 300.0 төгрөгөөр үнэлсэн цахилгаан бараа авсан.
9.    Чөлөөт цагаараа хувиараа цайны газар ажиллуулан жилийн туршид 6000.0 төгрөгийн орлоготой ажилласан. Цайны газартаа гэрээгээр 2 хүн ажиллуулан сар бүр нийт 160.0 төгрөгийн цалин хөлс олгож ЭМД, НДШ-ийг төлж байсан. Өөрийн 2 хүүхдийг ажиллуулан сар бүр 40.0 төгрөгийн хөдөлмөрийн хөлс олгосон. Түүхий эд материалын зардалд 1700.0 төгрөг зарцуулсан. Цайны газрын 1000.0 төгрөгийн бүртгэлийн үнэтэй хөрөнгөндөө 100.0 төгрөгийн элэгдэл байгуулан тооцсон. Түүхий эд материалаа зөөж борлуулдаг УАЗ машины татварт 44.0 төгрөг төлсөн. Цайны газрынхаа 10000.0 төгрөгийн анхны үнэтэй 20 жил ашигласан байрандаа 3000.0 төгрөгийн засвар хийсэн. Газрын төлбөрт 30.0 төгрөг төлсөн.
10.    Өөрийн эзэмшлийн микро автобусыг иргэн Доржид ашиглуулан сар бүр 150.0 төгрөг авдаг.
11.    Тайлант хугацаанд сэлбэг хэрэгсэл зуучлан борлуулж 9700.0 төгрөгийн орлого олсон. Уг сэлбэгийг 3500.0 төгрөгөөр худалдан авч тээврийн болон бусад зардалд 1500.0 төгрөг төлсөн.
12.    Тайлант оны 2-р сард 40000.0 төгрөгөөр орон сууц худалдан авч сард 200.0 төгрөгөөр хөлслүүлсэн. Уг байрын цахилгаан болон бусад зардалд сар бүр 80.0 төгрөг төлж байсан.
13.    Өөрийн амьдран сууж байсан хашаа байшингаа 8000.0 төгрөгөөр худалдан борлуулж зохих татварыг нь төлсөн.
14.    МУИС-ийн 4-р курст сурдаг хүүхдийн сургалтын төлбөрт 500.0 төгрөг төлсөн.
15.    Тайлан 03 сард Говь ХК-ий 10000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1.0 төгрөгөөр худалдан авсан. 12 сард 5000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1.5  төгрөгөөр зарсан.
16.    Татварын албанд сар бүр жишиг татварт урьдчилан 120.0 төгрөгийн албан татвар төлсөн.
Бодолт /Маягт ТТ-06 (A)

1.    Сар бүр олгогдох үндсэн цалингаас байгууллагын нягтлан бодогч нь зохих суутгалыг нь хийж төсөвт шилжүүлэн, жилийн эцэст иргэн Баяртогтохын "Иргэний орлого татвар тодорхойлох дэвтэр”-т баталгаажуулж өгнө. Цалин, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах бусад орлогод үндсэн цалин, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн шагнал багтана. /Тооцоог 12 сараар бодов/
a)    Нийт хөдөлмөрийн хөлсний хэмжээ:
(160.0+40.0+160.0*40%)*12 сар=3168.0 /3-р мөр/
b)    ЭМД, НДШ-ийн дүн: 3168.0*10%=316.8 /5-р мөр/
c)    Татвар ногдуулах орлогын дүн: 3168.0-316.8=2851.2
d)    Ногдуулан төсөвт шилжүүлсэн татварын дүн:
2851.02*10%=285. 12-84.0=201.12 /17 мөр/
e)    Унаа болон хоолны мөнгө нь шууд бус орлого бөгөөд ЭМД, НДШ 10%-
иар тооцогдох боловч татварын хуулиар нийт дүнгээс татвар ногдуулна.     (20.0+40.0)*12сар =720.08 /8-р мөр/
720.0*10%=72.0 /17-р мөр/
2.    Хуульд зааснаар хөдөлмөр хамгааллын хувцасны үнэ нь татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарна.
3.    Гэрээ байгуулан багшилж авсан хөдөлмөрийн хөлс 200.0 төгрөгөөр уг дээд сургуулийн нягтлан бодогч нь зохих   татварыг суутган төсөвт шилжүүлж "Иргэний орлого татвар тодорхойлох дэвтэр”-т баталгаажуулж өгнө.
a)    Татвар ногдуулах орлого: 200.0 /4-р мөр/
b)    ЭМД, НДШ-ийн дүн: 200.0*10%=20.0 /5-р мөр/
c)    Суутган төсөвт шилжүүлсэн татварын дүн: 200.0-20.0=180.0*10%=18.0 /17-р мөр/
4.    "Зоос” банкнаас авсан татвар ногдуулах орлогын дүн: 100.0*12=1200.0/7-р мөр/ Суутгасан татварын дүн: 1200.0*10%=120.0 /17-р мөр/
5.    Татвар ногдуулах орлого: 100.0 /7-р мөр/  Суутгалын татвар: 100.0*10%=10.0/17-р мөр/
6.    Татвар ногдуулах орлого: 80.0 /7-р мөр/ Суутгалын татвар: 80.0*10%=8.0/17-р мөр/
Дээрх орлогуудад /1-6/ ногдуулсан албан татварыг тухайн байгуулагууд нь ТТ-11 маягтаар тайлагнана.
7.    Татвар ногдуулах орлого: 1500.0 /9-р мөр/ Суутгалын татвар: 1500.0*5%=75.0/57-р мөр/
Дээрх орлогод ногдуулсан албан татварыг хэвлэлийн компани нь ТТ-12 мягтаар
тайлагнана.
Орон сууц худалдан авсан дүнгээс албан татвараас чөлөөлөгдөх нь: 30000.0 /10-р мөр/
Өөрийн хүүхдийн сургалтын төлбөрт төлсөн дүнгээр албан татварын хангөлөлт эдэлнэ. 500.0 /11-р мөр/
ХХОАТ-ын хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсний дараахь татвар ногдуулах орлогын дүн:
(3168.0+200.0-336.8+1200.0+100.0+80.0+720.0)-(30000.0+500.0)= -25368.8 /13-р мөр/
Татварын жилд суутгуулан төсөвт төлсөн татварын дүн:
(201.2+72.0+18.0+120.0+10.0+8.0)=429.2 /17-р мөр/ болон маягт ТТ-06(А)-ын 51-р мөр
8.    Хонжворт сугалааны орлогод авсан барааны зах зээлийн үнээс тооцон албан татвар ногдуулна. Сугалааны орлого олгосон байгууллага нь 200.0*40%=80.0 төгрөгийг төсөвт шилжүүлэн ТТ-12 маягтаар тайлагнана. Уг орлого нь "Хувь хүний орлогын албан татвар тодорхойлох хуудас”-аас хийх тооцоонд орохгүй.

Маягт ТТ-09(A)
7. Татвар ногдох орлого: 1500.0 /3-р мөр/
Суутгасан татвар: 1500.0*5%=75.0 /4-р мөр/
9.    Үйл ажиллагааны татвар ногдуулах орлогын дүн: 6000.0 /17-р мөр/ Гарсан зардлуудыг ААНОАТ-ын хуулийн дагуу хасч тооцно.
(a)    Иргэн Баяртогтох нь ажил олгогчийн хувьд өөрийн 2 ажилчны хөдөлмөрийн хөлснөөс сар бүр ЭМД, НДШ, зохих татварыг суутган авч төсөвт шилжүүлсэн бол хасагдах зардалд оруулна. 160.0*12сар=1920.0 /21-р мөр/, ажил олгогчоос төлсөн ЭМД, НДШ дүн нь: 1920.0*19%=364.8 /22-р мөр/
(b)    Албан татвар төлөгчийн өөрийн гэр бүлийн гишүүнд олгосон хөдөлмөрийн хөлсийг гэр бүлийн гишүүд нь НДШ төлсөн эсэхийг тодруулж, хэрвээ төлсөн бол тухайн шимтгэлтэй тэнцүү хэмжээгээр зардалд оруулан тооцно. Бодлогын өгөгөлд НДШ төлөөгүй учир хасагдах зардалд оруулахгуй.
(c)    Түүхий эд материалын зардал бүгд баримттай гэж үзэв. 1700.0 /20-р мөр/
(d)    Тоног төхөөрөмжийн элэгдлийн зардал 1000.0*10=100.0 /23-р мөр/
(e)    Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар: 44.0 /32-р мөр/
(f)    Урсгал засварын зэрдал нь барилын үлдэгдэл өртгийн 2%-иас хэтрэхгүй бөгөөд хэтэрсэн дүнг их засварын зардалд тооцож барилгын өртөг дээр нэмнэ. Байгууллагын элэгдлийн дүн:10000.0*2.5%*20жил=5000.0 үлдэгдэл өртөг. 10000.0-5000.0=5000.0 Урсгал засварын зардал нь: 5000.0*2%=100.0 /24-р мөр/, Их засварын зардалд тооцогдох дүн: 3000.0-100.0=2900.0
(g)    Газрын төлбөр: 30.0 /32-р мөр/
10.    Өмчлөлд байгаа хөрөнгөө бусдад ашиглуулснаас олсон хөрөнгийн орлого: 150.0*12сар=1800.0 /9-р мөр/
11.    Сэлбэг хэрэгсэл худалдан борлуулсан нь үйл ажиллагааны орлого бөгөөд тогтмол бус орлого гэж тооцогдоно. Татвар ногдуулах орлогын дүн: 9700.0 /18-р мөр/, хасагдах зардал 3500.0 /20-р мөр/, 1500.0 /36-р мөр/
12.    Орон сууц худалдан авсан дүнгээс албан татвараас чөлөөлөгдөх нь: 30000.0 /43-р мөр/. Хөрөнгө түрээслүүсний орлогр: 200.0*10сар=2000.0 /6р мөр/, хөрөнгө түрээслүүлэхтэй холбогдон гарсан зардал: 80.0*10сар=800.0 /11-р мөр/
13.    Үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар: 8000.0*2%=160.0 төгрөгийн дараа цлирлын эхний хагас сарын 15-ны дотор оршин суугаа дүүргийн татварын албанд шилжүүлж, суутгалын тайланг ТТ-14 дараа улирлын эхний сарын 20-ны дотор ирүүлнэ. Иргэний үл хөдлөх хөрөнгөө борлуулсан орлого болон төлсөн татвар нь "Хувь хүний орлогын албан татвар тодорхойлох хуудас”-аар хийх тооцоонд орохгуй.
14.    өөрийн хүүхдийн сургалтын төлбөрт төлсөн дүнгээр албан татварын хөнгөлөлт эдэлнэ. 500.0 /44-р мөр/  
15.    Хувьцаа, үнэт цаас борлуулсны орлогыг тодорхойлохдоо уг хувьцааг худалдан авсан үнийг хасна. Татвар ногдуулах орлого: 5000ширхэг/1.5=7500.0 /8-р мөр/, худалдаж авсан үнэ: 5000ширхэг*1.0=5000.0 /13-р мөр/
Урьдчилж төлсөн татварын дүн: 120.0 /50-р мөр КТ/
Тайлант жилийн эцсийн тооцоогоор иргэн Х. Баяртогтох нь 504.2 төгрөгийн илүү төлөлттэй байна. Уг илүү төлөлтийг "Татвар ногдуулалт, төлөлтөнд хяналт тавих, татвар хураах тухай” /Процессын хууль/, хуулийн 21 дүгээр заалтын дагуу шийдвэрлэнэ.

Category: Tатвар | Added by: smeds_yli
Views: 4597 | Downloads: 0 | Comments: 2 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Sa, 2024.04.27, 02:19
Welcome Guest

Login form

Section categories

My files [4]
санхүүгийн мэдээлэл [4]
Tатвар [7]
Хэрхэн сурах вэ? [1]

Цаг агаар

Search

Entries archive

Site friends

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0