Бид бол бид шүү

File Catalog

Main » Files » санхүүгийн мэдээлэл

Тайлан тушаах хугацаа
2010.10.15, 11:15

Санхүүгийн тайлан
Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу Аж ахуйн нэгж, байгууллага улирлын санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн санхүүгийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харилцагч санхүүгийн байгууллагад тушаана.
Нэгдсэн санхүүгийн тайлан гаргадаг аж ахуйн нэгж, байгууллага улирлын тайланг дараа улирлын эхний сарын 25, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад тушаах ёстой байдаг.

Татварын тайлан
ХХОАТ- ын тайланг улиралд 1 удаа гаргах ба дараа улиралын эхний сарын 20 нд
ААНОАТ- ын тайланг улиралд 1 удаа гаргах ба дараа улиралын эхний сарын 20 нд
НӨАТ - Сар бүрийн 10-ний дотор харьяа дүүргийнхээ татварын албанд тушаана.
НДШТ - Сар бүрийн 5-ний дотор харьяа дүүргийнхээ татварын албанд тушаана.

Татварын тайлан тушаах, төлөх хугацааг  тухайн төрлийн татварын хуулиар тогтоох  ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна.
Татвараа хугацаанд нь төлөхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль тооцдог. Үүнийг тодорхой жишээн дээр тооцож үзвэл:
Жишээ 1: А компани нь 2007 оны жилийн эцсийн  аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг  2008 оны 1-р сарын 20-нд  цахим хэлбэрээр гарган тушаасан бөгөөд   тайлангаар  2'800.0 мян.төгрөгийн татварыг ногдуулжээ. Төлбөрийг  2008 оны  6-р сарын 10-нд төлсөн. А компанид ногдох торгуулийг тооцно уу.
Бодолт: А компани аж ахуйн нэгжийн албан татварыг 2008 оны  2-р сарын 10-нд төлөх хуулийн хугацаатай.
Тооцоолол: 2'800.0 х 0.1% = 2.8мян.төг :         2.8 х 121хоног =338.8мян.төг. /хуанлийн хоногоор авлаа/
А компани нь 2'800.0 мян.төгрөгийн албан татварыг хугацаандаа төлөөгүйн торгууль болох 338.8 мян.төгрөг  нэмж төлөх болно.
Жишээ 2: Б компани  1'500'600.0 мян.төг.  үнэтэй  үл хөдлөх эд хөрөнгийг борлуулан  жилийн эцсийн тайлангаар  30'012.0 мян.төг. ногдуулан тайлагнасан. Уг  хөрөнгийг  2007 оны 10-р сарын 1-нд борлуулсан. Төлбөрийг   2008 оны 2-р сарын 10-нд төлсөн. А компанид ногдох  торгуулийг тооцно уу.
Бодолт: Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдох албан татварыг суутгагч ногдуулан суутган авч, уг хөрөнгийг борлуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ.Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод  ногдох албан татварыг  2007 оны 10-р сарын 12-д  төлнө.
Тооцоолол: 30'012.0 х 0.1% = 30.1 мян.төг.    30.1х 120 = 3'612.0 мян.төг.  / хуанлийн хоногоор авлаа/
Б компани нь 30'012.0 мян.төгрөгийн албан татварыг хугацаандаа төлөөгүйн торгууль болох   3'612.0 мян.төгрөг нэмж төлөх болно.
Хуулиар тогтоосон албан татварыг хуульд заасан хугацаандаа төлж барагдуулах нь Та бүхнийг ирээдүйн эрсдлээс хамгаална гэдгийг анхаарна уу. Та бүхний бизнесийн үйл ажиллагаанд амжилт хүсье.
Category: санхүүгийн мэдээлэл | Added by: smeds_yli
Views: 15466 | Downloads: 0 | Comments: 3 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Th, 2024.11.28, 15:51
Welcome Guest

Login form

Section categories

My files [4]
санхүүгийн мэдээлэл [4]
Tатвар [7]
Хэрхэн сурах вэ? [1]

Цаг агаар

Search

Entries archive

Site friends

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0