Бид бол бид шүү

File Catalog

Main » Files » Хэрхэн сурах вэ?

Төсөл хэрхэн бичих вэ?
2010.10.15, 11:12

1. Мөрөөдөлдөө биш бодит байдалд тvшиглэн бич. Төсөл бичихийн тулд хvмvvс ихэвчлэн тэгнэ ингэнэ гэсэн мөрөөдөл маягийн зvйлvvдээ өгvvлбэрт оруулаад биччихдэг. Гэтэл төсөл нь өөрөө тодорхой судалгаа, бодит тооцоолол дээр vндэслэсэн байх шаардлагатай байдаг. Шинээр бvтээгдэхvvн хийх гэж байгаа тохиолдолд тухайн бvтээгдэхvvнийг vйлдвэрлэхтэй холбоотойгоор ямар ямар зардлууд гардаг, тухайн чиглэлийн vйлдвэрлэл явуулахад ямар ямар бэрхшээл гардаг гэх мэт судалгааг зах зээл дээр тухайн чиглэлээр vйл ажиллагаа явуулж байгаа бодит vйлдвэр дээр тvшиглэн хийх нь зvйтэй. Учир нь ялангуяа vйлдвэрлэл явуулна гэдэг бол өөрөө маш олон төрлийн бэрхшээлтэй тулгарч байдаг тул энэ нь илvv vнэн бодитой болно. Тиймээс бvх зvйлийг анхнаас нь нарийн тооцоолж төлөвлөж байх хэрэгтэй.

2. Бодит тоон тооцооллыг сайн оруулж өг. Жишээ нь маркетингийн төлөвлөгөө гэхээр зөвхөн бид ингэж реклам цацна, тэгж урамшуулал зарлана гээд бичээд ирдэг. Гэтэл vvний цаана ямар зардал гарч байгаа талаар тодорхой ойлголтгvй явж байдаг. Угтаа бол рекламаа явуулахын тулд реклам хийдэг газруудын vнэ өртөгт судалгаа хийж тэр дундаасаа алинийг нь сонгохоо ч тодорхойлсон байх хэрэгтэй. Жишээлбэл телевизээр реклам явуулахаар бол телевиз бvрийн нэг минутын рекламны vнэ өртгийг судалж vvнтэй холбоотойгоор рекламны зардлаа төлөвлөсөн байх хэрэгтэй.
3. Тооцооллуудаа баталгаажуул. Дээрх хийсэн тооцооллууд нь тодорхой баримт, нотолгоогоор баталгаажсан байх хэрэгтэй. Жишээ нь: тоног төхөөрөмж худалдан авах өртгөө нийлvvлэгч компаниас ирсэн vнийн саналаар баталгаажуулах байх гэх мэт.

4. Yйлдвэрлэлийн төлөвлөгөөндөө сайн тооцоолол хий. Манай бизнес эрхлэгчид ихэвчлэн маш өндөр хvчин чадалтай, маш том хэмжээний тоног төхөөрөмж авахаар төсөл хийж ирдэг. Гэтэл яг vйлдвэрлээд зах зээл дээр бvтээгдэхvvнээ нийлvvлээд ирэхээр нөгөө тоног төхөөрөмжийнхөө хvчин чадлын 50 хvрэхгvй хувийг ашиглаж байдаг. Энэ нь нөгөө их өндөр vнэ өртөгтэй тоног төхөөрөмжийнхөө ашгийг гаргаж чадахгvй байгаа төдийгvй, хөрөнгөө тvгжиж байна гэсэн vг юм. Гэтэл тэр тоног төхөөрөмжийг ажиллуулахтай холбоотой гарах зардлууд гарсаар л байдаг. Ингээд эцэст нь vйлдвэрлэгчид маань зардлаа даахгvй сөхрөх магадлал өндөр болдог. Тиймээс бизнес эрхлэгчид маань эхний ээлжинд юу хийх вэ, яаж хийх вэ, ямар хэмжээгээр хийх вэ, яаж боруулах вэ гэдэг асуултуудад маш тодорхой нарийн тооцоололтойгоор хариулт өгсөн байх ёстой юм.

5. Багаа бvрдvvл. Төслийг хэрэгжvvлэх маш сайн менежментийн баг бvрдvvлэх хэрэгтэй. Жишээлбэл А компани хэвлэлийн vйлдвэрлэл эрхэлдэг байя гэж бодъё. Компанийн захирал нь 10 жил хэвлэх vйлдвэрт ажилласан туршлагатай хvн байг. Гэвч энэ хvнд компанийг удирдан зохион байгуулах ямар нэгэн дадлага туршлага байхгvй. Тэгвэл энэ хvнд тухайн компанийг нь удирдаад авч явж чадах менежментийн мэргэшсэн баг байх хэрэгтэй. Ингэвэл сая тэр хvн vйлдвэрлэл, удирдлага хоёрыг зөв хослуулж чадах юм.

6. Зах зээлээ мэдэрч хөгж. Аливаа бизнесийн байгууллага нь цаг хугацааны явцад байнга өсөн нэмэгдэж байх нь тухайн байгууллагын хувьд хөгжлийн зөв голдрил болж өгдөг. Гэтэл манай бизнес эрхлэгчид өнөөдөр 10.0 сая төгрөгийн бизнес хийдэг байж байгаад маргааш гэнэт 500.0 сая төгрөгийн бизнес эрхлэх гэж зvтгэдэг. Гэтэл энэ нь зах зээлийнхээ хуулийн дагуу өсөж байгаа биш, зохиомол өсөлт vvсгэж байгаа хэлбэр юм. Тиймээс зах зээлийнхээ эрэлт нийлvvлэлтийг харж, судлаад зөв хөдлөх хэрэгтэй юм.
Category: Хэрхэн сурах вэ? | Added by: smeds_yli
Views: 2971 | Downloads: 0 | Comments: 1 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Su, 2024.12.01, 10:45
Welcome Guest

Login form

Section categories

My files [4]
санхүүгийн мэдээлэл [4]
Tатвар [7]
Хэрхэн сурах вэ? [1]

Цаг агаар

Search

Entries archive

Site friends

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0