Бид бол бид шүү

File Catalog

Main » Files » My files

Хэрэв та мөнгө үрэмтгий бол
2011.01.06, 09:47


Хэрэв та мөнгө үрэмтгий бол

Хэрэв та мөнгө үрэмтгий бол
Мөнгийг хэр их олоход биш хэр зөв зарцуулах нь баяжих түлхүүр байдаг гэдэг. Мөнгөө хэмнэх бяцхан зөвлөгөөг толилуулж байна.

Хэтэвчиндээ зориуд бага мөнгөтэй яв. Мөнгө үрэмтгий хүмүүс хэтэвчинд байгаа мөнгөнийхээ хирээр үрэх гээд байдаг. Үүнийгээ хэрэгтэй л юм авлаа, хэрэггүй зүйл аваагүй гэж өөрийгөө зөвтөгдөг. Үнэн хэрэг дээрээ яг өнөөдөртөө хэрэггүй, тэдгээргүйгээр болох л илүү зүйлийг авсан байдаг.

Аливаа зүйлийг хэмнэх. Юуг ч хэмнэх хэрэгтэй. Урьд нь нэг их хэмнэж байгаагүй хүмүүс шууд хэмнэж чаддаггүй. Аажим аажмаар бүх зүйлийг хэмнэж сурдаг. Хэмнэснээр таны мөнгө, эд зүйлс аривжина. Энэ нь хүмүүсийг урамшуулж хэмнэхийн ач тусыг ойлгодог болдог.

Жишээ нь: хувцасны дэлгүүрт ороход сайхан сайхан зүйлс их байдаг. Тэр болгоныг авах хэрэггүй. Манай нэг танилын эхнэр хүүхдүүддээ нилээд ойрхон ойрхон хугацаанд хэд хэдэн өмд авлаа. Нөхөр нь Та нар жаран хөлт биш энэ олон өмдөөр яах гэсэн юм бэ гэж хэлж байхыг мэдэх юм. Бодоод байхад дэлгүүрүүдэд байгаа тэр бүх гоё зүйлийг бүгдийг авах ёстой юм уу? Энэ бол нэг ёсны шунал юм. Өмсөх өмд байгаа юу? Байна. Тэгээд ч хүүхдүүд хурдан том болдог тул бүх өмд нь зэрэг багадах болно шүү дээ. Хоол хүнсний хувьд хэмнэл бол бүр чухал. Их өлссөн үедээ дэлгүүр явах хэрэггүй. өлссөн хүн онц шаардлаггүй зүйлийг ихээр авдаг байна. Тэгээд идэхгүй зүйл ихээр авснаар муудах аюултай. Бөөн бөөнөөр нь хаях хэрэг гарна.

Өдрийн тооцоогоо орой нь хий. Хэмнэсэн үед өдрийн тооцооны үр дүн таньд урам зоригийг нэмнэ. Та улам их хэмнэж, улам их мөнгөтэй болно.

Зардалын төлөвлөгөө гаргаж ажилла. Сарын орлогоо үнэдэслэн, тогтмол гардаг зардлаа (байр, утас г.м.) тооцоолоод нэг өдөр гарах зардлын дүнг гаргаж, түүнтэй тохирох хэмжээний мөнгөө хэтэвчиндээ авч яв. Нэг жишээ хэлье. Нэг залуу яг ийм тооцоо хийгээд өдөрт 5000төг зарцуулах тооцоо гарчээ. Хэтэвчиндээ 5000төг авч явдаг болсон байна. Нэг өдөр машиных нь хаалганы бариул эвдэрчээ. Түүнийг засахад 100-аад мянган төгрөг шаардагдах байв. Түүнд энэ мөнгө байсан ч өдөрт зарцуулах мөнгөө хэтрүүлэхгүйн тулд сар "тэвчсэн” байна. Дараа нь хаалгаа засуулахаас хойш хэзээ засуулах нь ямар ялгаа байна вэ? гэж бодогдож байна уу? үгүй. Хэд хэдэн чухал ач холбогдол байна. Үүнд: Нэг. Мөнгө хуримтлагдсан байх болно. Хоёр. Тавьсан зорилгодоо хүрч чаддаг тэвчээртэй болох. Гурав. Өөртөө итгэх, өөрөө бахахархах сэтгэгдэл төрнө.

Карт эзэмш. Мөнгө үрэмтгий хүмүүс өөрөөсөө мөнгөө хол байлгахын тулд карт эзэмших нь зөв юм. Картанд байгаа мөнгө тэр бүр гарын дор биш учир таныг мөнгөө хэмнэхэд тань туслана. Тэгээд ч бага ч гэсэн хэмжээгээр хүүгээр мөнгө өснө.

Category: My files | Added by: smeds_yli
Views: 2478 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Th, 2024.11.28, 15:56
Welcome Guest

Login form

Section categories

My files [4]
санхүүгийн мэдээлэл [4]
Tатвар [7]
Хэрхэн сурах вэ? [1]

Цаг агаар

Search

Entries archive

Site friends

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0