Бид бол бид шүү

File Catalog

Main » Files » Tатвар

Өр, төлбөрөөс ч НӨАТ авдаг
2010.10.15, 11:09

Бид энэ удаа Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-тай холбоотой татварын зөвлөгөө өгч байна. НӨАТ-т борлуулсан болон экспортолсон болон импортолсон бүх бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ ордог.

НӨАТ төлөгч хэн байх вэ? Үүнд бараа үйлдвэрлэсэн буюу түүнийгээ борлуулсан, бараа импортолж, экспортолсон хуулийн этгээд аж ахуйн нэгж, байгууллага, компаниуд орно. Хувь хүн, иргэний тухайд гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээгээр НӨАТ төлөгч болно. (НӨАТ-ын тухай хуулийн 5-р зүйлийн 1) Хөдөлмөрийн гэрээгээр байнга болон түр ажиллаж байгаа иргэн НӨАТ төлөгч биш байна. Цалин хөлс, тэдгээртэй адилтгах бусад орлогод НӨАТ ногдохгүй.

(НӨАТ-ын тухай хуулийн 5-5) НӨАТ төлөгчөөр хуулийн этгээд болон иргэн хүн 10 сая ба" түүнээс дээш төгрөгт хүрсэн нь аж ахуйн нэгжийн хувьд Орлогын албан татварын тайлангаар, иргэнд Хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангаар тус бүр тогтоогдож баталгаажсаны дараа сарын эхний өдөр НӨАТ төлөгч болдог. (НӨАТ-ын тухай хуулийн 4-1.10) НӨАТ төлөгчийг бүртгэхдээ хуулийн этгээд, иргэн өргөдлөө ажлын гурван хоногт багтаан өгсөн байна. Татварын алба түүнийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдөрт НӨАТ төлөгчийн гэрчилгээ олгодог.
Хугацаандаа өргөдлөө өгөөгүй бол татварын алба ажлын таван өдрийн дараа НӨАТ төлөгчөөр бүртгэн гэрчилгээ өгдөг. (Мөн НӨАТ-ын тухай хуулийн 4-1.10) НӨАТ-ын тайлан тушаах хугацаа. Хуулийн этгээд тайлант жилд I улиралд дөрөвдүгээр сарын 20-ны дотор, II улиралд долдугаар сарын 20-ны дотор, III улиралд аравдугаар сарын 20-ны дотор, 1Ү улиралд дараа оны хоёрдугаар сарын 10-ны дотор, иргэний хувьд дараа оны хоёрдугаар сарын 15-ны дотор гаргаж өгч тушаах ёстой.
Тухайлбал, "Нарандэлгэр" ХХК-ийн борлуулалтын орлого 2009 оны нэгдүгээр улирлын тайлангаар 15 сая төгрөг болсон бөгөөд тайлангаа дөрөвдүгээр сарын 20-нд татварын албанд тушааж тооцоо хийжээ гэж үзвэл тус компанийн НӨАТ төлөгч болсон өдөр нь тавдугаар сарын 1 байх жишээтэй. НӨАТ төлөгч болох болзол хангасан боловч уг татварыг төлөгчөөр бүртгүүлээгүй, гэрчилгээ авалгүйгээр бараа, ажил үйлчилгээ үзүүлж борлуулсан, мөн НӨАТ төлөөгүй байсан нь тогтоогдвол хариуцлага хүлээнэ. Үүнд татварын улсын байцаагч НӨАт-ыг нөхөн төлүүлнэ.
Мөн хүү төлүүлнэ. Энэ нь нөхөн төлбөл зохих НӨАТ-ын нийт дүнгээс 0,3 хувиар байна. (НӨАТ-ын тухай хуулийн 17-1) НӨАТ төлөгчийг бүртгэлээс хасахдаа борлуулалтын орлого 10 сая төгрөгт хүрээгүй бол хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн байна. Татварын хяналт, шалгалт, татварын албаны тушаалаар 30 хоногт бүртгэлээс хасдаг. НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн болон уг бүртгэлээс хасагдсан иргэн, хуулийн этгээдийн жагсаалтыг www.mta.mn вэб сайтаар нийтэд мэдээлдэг. (НӨАТ-ын тухай хуулийн 6-12) НӨАТ-ыг аж ахуйн болон тодорхой бизнес эрхлэх эрх борлуулах, худалдаа, үйлдвэрлэл, ажил, үйлчилгээгээ зогсоох үед бизнесийн хөрөнгөөс өөртөө авч үлдээх, мөн өрийн төлбөрийг аливаа бараа шилжүүлэх замаар хаах үед ногдуулдаг.
Тухайлбал, НӨАТ төлөгч "Дэлгэр" ХХК үйл ажиллагаагаа зогсоон, татан буугдаж НӨАТ төлөгчийн бүртгэлээс хасагдлаа гэхэд тухайн үед тус компанид 20 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 13 сая төгрөгийн үндсэн болон эргэлтийн хөрөнгө, нийт 33 сая төгрөгийн хөрөнгө үлдсэн бол дээрх хөрөнгөд НӨАТ ногдуулна. Ингэхдээ тэдгээрийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн НӨАТ ногдуулна. Жишээ нь, "Наран" ХХК "Сансар" компанид өгөх өрөндөө өөрийн ашиглаж байсан 5,5 сая төгрөгийн үйлдэгдэл өртөгтэй машинаа 5 сая төгрөгөөр үнэлж өгсөн бол бараа борлуулсан гэж тооцож НӨАТ ногдуулна. Ингэхдээ өртгийн дүнгээс буюу 500 мянган төгрөгийн НӨАТ ногдуулна.
Мөн Монгол Улсын хуулийн этгээд "Харгуй" ХХК ОХУ-ын иргэн С-ээс 50 сая төгрөгийн тоног төхөөрөмж гэрээний дагуу 2009 оны нэгдүгээр сарын 15-нд хүлээн авч, төлбөрийг хийсэн гэвэл ОХУ-ын иргэн С-ийн НӨАТ төлөгчид тооцох хугацаа 2009 оны нэгдүгээр сарын 15, ногдуулсан НӨАТ 5 сая төгрөг болж "Харгуй" ХХК НӨАТ-ыг суутган авч шилжүүлнэ.

Category: Tатвар | Added by: smeds_yli
Views: 3102 | Downloads: 0 | Comments: 71 | Rating: 0.0/0
Total comments: 3
3 ZacharyAvark  
0
http://pillsgen.site larder , analyst , adzes

2 DaiterEa  
0
Portal for picking partner on one of the night. Without SMS to fill in a huge questionnaire!
A lot of profiles men and women from anywhere on the planet! This no any one portal!
http://bit.ly/2kbiro3

1 junegn4  
0
Common updated photo blog with intense men
http://gay.networking.dateme.lgbt/?entry-fernando

Name *:
Email *:
Code *:
Tu, 2024.04.16, 15:35
Welcome Guest

Login form

Section categories

My files [4]
санхүүгийн мэдээлэл [4]
Tатвар [7]
Хэрхэн сурах вэ? [1]

Цаг агаар

Search

Entries archive

Site friends

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0