Бид бол бид шүү

File Catalog

Main » Files » Tатвар

ААНОАТатварын тайлан гаргах жишээ
2010.10.15, 11:23
Та энэ бодлогыг ойлгочихвол ААНОАТ-ийн тайлангийн талаар сайн ойлголттой болно. Бүх өгөдлүүдийг сайн ойлгож авахыг хичээгээрэй.
Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 10-р хороонд байрладаг "Тэлмэн” ХХК нь 1 гишүүнтай, Хүнсний барааны жижиг дэлгүүр ажиллуулдаг. Тайлант оны 1-р улиралд дараахь ажил гүйлгээ гарсан байна. /мянган төгрөгөөг/ Үүнд: 1.    Тайлант улирлын нийт барааны борлуулалтын орлого 3800.0
2.    Утсаар яриулан олсон орлого 200.0
3.    Худалдагчийн цалинд нийт 240.0, манаачийн цалинд 180.0 олгосон.
4.    Бараа худалдан авахад нийт 2500.0 төгрөг зарцуулсны 500.0 төгрөгийн барааг зах дээр бараа борлуулж байсан иргэн Б. Цэдэнгээс худалдан авсан учир баримтгүй болно.
5.    Бараа хийж өгдөг 500 ширхэг уутыг 75.0 төгрөгөөр худалдан авсан.
6.    Цахилгаанд 60.0 төгрөг төлсөн.
7.    Нийт 40.0 төгрөгийн нарийн боовыг борлуулаагүй удсанаас муутгаса.
8.    Сард дунджаар 8 удаа бараагаа татдаг. Бараагаа зөөдөг машиндаа дунджаар дунджаар 1 удаагийн явалтанд 5.0 төгрөгийн шатхуун зарцуулдаг. Шатхууны баримт байхгуй. Уг машин нь тус ХХК-ий хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй.
9.    Худалдагч Цэрмаад нүүрсээ авахад нь тусалж 50.0 төгрөг өгсөн.
10.    Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд 20000.0 төгрөгөөр бүртгэгдсэн, 5 жил ашигласан дэлгүүрийн барилга болон данс бүртгэлд 1000.0 төгрөгөөр бүртгэгдсэн дэлгүүрийн лангуу, хөлдөөгч зэрэг хөрөнгөтэй.
11.    Дэлгүүрийн барилга шохойдож, будахад 50.0 төгрөгийн материал худалдан авсан бөгөөд байнга засварын ажил хийж гүйцэтгэх замаар хувиараа хөдөлмөр эрхэлдэг 2 ажилтанд 40.0 төгрөгийн ажлын хөлс олгосон.
12.    Барааныхаа хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор "Хас” банкнаас 240.0 мянган төгрөгийг сарын 2.5%-ийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлийн 01.01-нд авсан. Үндсэн зээлийг хугацаанааы эцэст төлнө.
13.    Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалд 50.0 төгрөг төлсөн.
14.    1-р улиралд ногдох цл хөдлөх эд хөрөнгийн албан татварын төлсөн.
15.    Хогны мөнгө сар бүр 10.0 төгрөг
16.    Бусад жижиг бичиг хэргийн болон мянгатын үнэд 25.0 төгрөг төлсөн. Утасны мөнгөнд 120.0 төлсөн
17.    Ариун цэврийн шаардлага хангаагүй шалтгаанаар 15.0 төгрөгийн торгууль төлсөн.

Бодолт /Маягт ТТ-02/
1.    6-р мөр: Барааны борлуулалтын орлого нь үндсэн ажил үйлчилгээний орлого 3800.0
2.    18-р мөр: Утсаар яриулан олсон орлого нь албан татвар ногдох бусад орлого 200.0
3.    20-р мөр: (240.0+180.0)=420.0 Цалинг олохдоо ажиллагсдаас "Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн дагуу зохих татварыг суутган авч ТТ-11 маягтаар тайлагнан, төсөвт шилжүүлсэн байх ёстой. Ажиллагсдын ЭМД, НДШ-ийг ажил олгогчоос төлсөн 420.0*10%=42.0 төгрөгийг 21-р мөрөнд бичнэ.
4.    22-р мөр: Бараа худалдан авахад төлсөн мөнгөний 500.0 төгрөгийн бараа нь баримтгүй боловч ТТ-12  тайлангаар тогтмол бус орлогод татвар суутган авснаар тайлагнасан учир нийт зардлын дүнд оруулна. Дүн нь 2500.0
5.    23-р мөр: Уут худалдан авсан дүнг эргэлтийн бус сав баглаа, боодлын зардал 75.0
6.    24-р мөр: Цахилгаан зардал 60.0 төгрөг
7.    Барааны хорогдол гарсан боловч хуульд зааснаар бараа материалын хэвийн хорогдлыг нефтийн бүтээгдэхүүн, спирт, бензин зэрэг бараанд л тооцохоор Засгийн Газраас баталсан учраас хэвийн хордлын зардалд оруулахгүй.
8.    Тус автомашин нь компаний хөрөнгөнд бүртгэгдээгүй учраас элэгдлийн зардал тооцогдохгүй. Мөн шатахууны зардал бодитойгоор гарсан боловч баримтгүй учраас хасагдах зардлын дүнд орохгүй.
9.    27-р мөр: Ажиллагсдад олгосон түлшний үнийн хөнгөлөлт 50.0 болно. Цэрмаагийн хувьд уг орлого нь шууд орлого болох учраас ТТ-11 маягтаар тайлагнар 50.0*10%=5.0 төгрөгийн албан татварыг төсөвт шилжүүлсэн байна.
10.    28-р мөр: Элэгдэл хорогдлын зардлыг тооцоолбол: Барилга 40 жил ашиглахаар шулуун шугамын аргаар тооцвол жилд тооцох элэгдлийн зардлын хувь нь 2.5% болно. 20000.0*2.5%=500.0/4=125.0, бусад хөрөнгөндөө 1000.0*10%=100.0/4=25.0
11.    29-р мөр: Урсгал засварын зардал нь барилгын үлдэгдэл өртгийн 2%-иас хэтэрвэл хэтэрсэн дүнг капиталжуулах ёстой. Барилгын үлдэгдэл өртгийг тооцоолбол: 20000.0-20000.0*2.5*5=17500.0, 17500.0*0.2%=350.0. Үлдэгдэл өртгийн 2%-иас хэтрээгүй учир хасагдах зардлын дүн 50.0.
34-р мөр: Засвар хийсэн ажилчдад олгосон ажлын хөлс болох 40.0 төгрөгийн орлого нь уг ажилчдын хувьд хувиараа хөдөлмөр эрхлэсний орлого байсан гэж үзвэл ямар нэгэн суутгал хийхгүй бөгөөд харин олгосон орлогын дүнг "Хувь хүний орлого, татварын бүртгэлийн дэвтэр”-т тэмдэглэгээ хийнэ. Учир нь ХХОАТ-ын хуулийн дагуу хувиараа хөдөлмөр эрхлэгч нь татвараа өөрөө төлөх үүрэг хүлээнэ. Бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс 40.0.
12.    30-р мөр: Үндсэн үйлчилгээг явуулах зорилгоор авсан зээлийн хүү нь хасагдах зардалд орно. 240.0*2.5%*3 сар=18.0.
13.    39-р мөр: Сайн дурын даатгалын хураамж 50.0
14.    41-р мөр: Үл хөдлөх хөрөнгийн албан татварыг тооцоолбол: 20000.0*0.6%=120.0*4=30.0
15.    56-р мөр: Цэвэрлэгээний /хогны / зардал: 10.0*3сар=30.0
16.    56-р мөр: Холбоо, бичиг хэргийн зардал: 25.0+120.0
17.    59-р мөр: Төлсөн торгууль 15.0. Энэ дүн нь татвар төлөгчийн буруугаас төлөгдсөн торгууль учраас залруулагдана.
Category: Tатвар | Added by: smeds_yli
Views: 4669 | Downloads: 0 | Comments: 4 | Rating: 0.0/0
Total comments: 1
1 цэцгээ  
0
жишээ

Name *:
Email *:
Code *:
Fr, 2024.04.26, 22:59
Welcome Guest

Login form

Section categories

My files [4]
санхүүгийн мэдээлэл [4]
Tатвар [7]
Хэрхэн сурах вэ? [1]

Цаг агаар

Search

Entries archive

Site friends

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0