Бид бол бид шүү

File Catalog

Main » Files » Tатвар

1080,0 төгрөгнөөс дээш цалин авч байгаа үед НДШ 10 хувиар бодогддог уу. Эсвэл...
2010.10.15, 11:07

1080,000 төгрөгнөөс дээш цалин авч байгаа үед НДШ 108,000 төгрөгөөр бодогдож явдаг. Харин амралтын мөнгө бодогдоод цалин нь 1080,000 төгрөгнөөс дээш гарсан үед НДШ 10 хувиар бодогддог гэж хүмүүс ойлгодог. Үүнийг тайлбарлая. Ажилтан жилийн 12 сарын 11 сард нь ажиллаж 1 сард нь ажилласан жилээс шалтгаалж 15-аас дээш хоног амарсан байх ёстой байдаг. Амарч байх хугацаанд бодогдож байгаа цалинг амралтын цалин гэж ойлгоно. Хэрэв ажилтан 11 сард цалингаа авахдаа амралтын мөнгөө давхар авч байгаа бол энэ амралтын цалинг 12 сарын цалин гэж ойлгоно.

 

Ажилтанд 11 сарын 30нд үндсэн цалин 700,000 төг+амралтын цалин 500,000 төгрөг нийт 1200,000 төгрөг бодогдсон гэж үзье.
1-р тохиолдол: Ажилтан амралтаа биеэр эдэлж 12 сарын сүүлээр ажилдаа орж 7 хоног ажилласан. Энэ тохиолдолд байгууллага 700.000 төгрөгний цалинг 11 сард, 500,000 төгрөгний амралтын цалинг 12 сарын цалинд оруулж ажилласан 7 хоногийн цалинг нэмж болно. Тооцоолбол: 500,000+700,000/22*7=722.727 төгрөгний цалинг 12 сарын НДШ тайланд оруулж бодно.

11 сард     12 сард
Цалин                    700,000    722,727
НДШ                      70,000        72,227
ХХОАТ                   56,000        58,045
Гарт олгох цалин    574,000    592,409

Гэтэл тухайн байгууллага 11 сард нь 700,000+500,000=1200.000 олгоод 11 сарынхаа НДШ тайланд 1200,000-г тусгасан гэж үзье. Өөрөөр хэлбэл 12 сард авах цалингаа 11 сард авсан. Энэ тохиолдолд доорх байдлаар цалин бодогдоно.

11 сард     12 сард
Цалин                   1200,000    222,727
НДШ                       120,000    22,272
ХХОАТ                    101,000    13,045
Гарт олгох цалин     979,000    187,410

Цалингийн дээд хэмжээ 1080,000 төгрөг байдаг ба 1080,0 төгрөгнөөс дээш цалин авсан тохиолдолд НДШ 108,000 төгрөгөөр бодогддог. Тиймээс 12 сарын НДШ 108,0 төгрөг бодогдох ёстой юм биш үү гэж хүмүүс асуудаг.  Үгүй. Учир нь 11 сард 11-12 сарынхаа цалинг хамт авсан тул /2 сарын цалин/ НДШ 10 хувиар бодогдож байна.

2-р тохиолдол: Ажилтан амралтаа биеэр эдлэлгүйгээр 12 сард бүтэн ажилласан. Энэ тохиолдолд 11 сард 1200,000 төгрөгний цалин бодогдох ба амралтын 700,0 төгрөгний цалинг нэмэгдэл цалин гэдэг утгаар ойлгоно.
Ажилтан амралт авалгүй ажилласан бол байгууллагатайгаа тохиролцож нэмэгдэл цалин бодуулж болно гэсэн заалт байдаг. Гэхдээ энэ зохицуулалтыг байгууллагын дотоод журмаар зохицуулна. Ажилтан 12 сард ажилласан учраас цалин доорх байдлаар тооцоологдоно:

11 сард     12 сард
Цалин                    1200,000    700,000
НДШ                        108,000    70,000
ХХОАТ                     102,200    56,000
Гарт олгох цалин      989,800    574,000

Нийтлэсэн: Мэжик чойс сургалтын төв

Category: Tатвар | Added by: smeds_yli | Tags: НДШ
Views: 2220 | Downloads: 0 | Comments: 1 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Sa, 2024.04.20, 17:20
Welcome Guest

Login form

Section categories

My files [4]
санхүүгийн мэдээлэл [4]
Tатвар [7]
Хэрхэн сурах вэ? [1]

Цаг агаар

Search

Entries archive

Site friends

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0