Мөнгөн хөрөнгийн бүртгэл - санхүүгийн мэдээлэл - File Catalog - Бид нэг зүг тэмүүлдэг

Бид бол бид шүү

File Catalog

Main » Files » санхүүгийн мэдээлэл

Мөнгөн хөрөнгийн бүртгэл
2010.10.15, 11:20

Өөрөөр  хэлбэл тус компаний эзэмшилд  байгаа цаасан мөнгө, зоос,  чек болон касс, банкны  харилцахад байгаа мөнгө, валют  зээлийн карт зэргийг мөнгөн  хөрөнгө гэсэн ойлголтонд багтаасан  байдаг. Мөнгөн хөрөнгийн хөдөлгөөний  болон мөнгөн хөрөнгийн үлдэгдлийн  талаарх мэдээлэл нь тус  компаний удирдлагад компаний санхүү  мөнгөний бодлогыг тодорхойлох суурь  нь болдог. Мөнгөн хөрөнгийн  хөдөлгөөнийг мөнгөн орлого зарлагын  журналд бүртгэхдээ касс болон  харилцахыг тус тусад нь бүртгэдэг.

Kассанд байгаа  бэлэн мөнгө нь хамгийн  чухал хэрэгцээтэй үед ашиглаж  болох, өөрөөр хэлбэл мөнгөн  хөрөнгөөс хамгийн түрүүнд эргэлтэнд  орох боломжтой хөрөнгө юм.  Тухайн компани нь тооцооны  ажил гүйлгээг баримтжуулахдаа дараах анхан шатны  баримтуудыг хөтөлнө.
Төлбөрийн даалгавар : нь гадагш мөнгө шилжүүлэхэд хэрэглэдэг.

Өөрөөр хэлбэл банкаар гүйлгээ хийхийн тулд бичиж анхан шатны бүртгэлд тусгана. Уг баримтыг гурван % бэлдэж хоёр хувийг нь банканд,, үлдсэн хувийг нь өөртөө үлдээнэ.

Төлбөрийн нэхэмжлэх : нь бусдаас авах мөнгө болон авлагыг авах үед ашиглагдана.

Бэлэн мөнгөний чекийг бэлэн мөнгө хүлээн авахад ашигладаг. Энэ баримтыг зөвхөн кассын нярав авах эрхтэй.

Аккредитив :- өөр нэгэн байгууллага манай байгууллагаас мөнгө нэхэмжлэсэн тохиолдолд энэ мөнгийг манай зүгээс төлөх ёсгүй тохиолдолд 3 хоногийн дотор нөгөө байгууллагад аккердитив бичиж өгнө. .

Бэлэн мөнгөний тооллого : Энэ нь кассанд тооллого хийхийг хэлнэ. Кассан дахь мөнгийг дэвсгэр дэвсгэртээр нь тоолж орлого зарлагаар нь ялган тоолж үлдэгдлийг тоолно.

Төлбөрийн картууд : Үүнд касс болон харилцахын мөнгөн орлого зарлагын журналууд багтана.

Касс болон банкны харилцах дансаар гарсан мөнгөн хөрөнгийн гүйлгээг тус тусад нь мөнгөн хөрөнгийн журналд тусгана. Мөнгөн хөрөнгийн хөдөлгөөний дөрвөн журналыг хөтөлдөг.

Бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт / Хав .1/

Бэлэн мөнгөний гүйлгээ, түүний хадгалалт хамгаалалт , бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтыг хөтлөнө. Байгууллагын удирдлагын шийдвэрийн дагуу хариуцсан нягтлан бодогч бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтыг бичиж нэг, хоёрдугаар гарын үсэг зурагдсаны дараа мөнгөний нярав зохих гүйлгээг хийнэ. "Бэлэн мөнгөний орлогын баримт”-аар бэлэн мөнгийг тоолж хүлээн авч, зарлагын баримтыг үндэслэн бэлэн мөнгөнийг хүлээлгэж өгнө. Эдгээр баримтуудыг 2% үйлдэж , мөнгө тушаагч эсвэл хүлээн авагч нарт 1 %-ийг нярав хадгалан " Бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтуудыг дагалдах баримт бичгийн хамт Бэлэн мөнгөний тайлангийн 1%-тай хавсарган, холбогдох нягтлан бодогчид тушаана. Бэлэн мөнгөний нярав тайлангийн 1 %-ийг өөртөө хадгална.

Бэлэн мөнгөний тооллогын баталгаа

Мөнгөн хөрөнгийн нярав ажил хүлээлцэхэд, тайлант хугацаа /улирал, жил/-ны эцэст, мөн ямар нэгэн гэнэтийн үйл явдал болоход болон гэнэтийн тооллого хийхэд бэлэн мөнгөний үлдэгдлийг дэвсгэрт буюу валютын төрөл тус бүрээр тоолж, бэлэн мөнгөний тооллогын баталгааг 2 % үйлдэнэ. Хариуцсан нягтлан бодогч нь тооллогын комиссоос үйлдсэн "Бэлэн мөнгөний тооллогын баталгаа”-ны 1 хувийг үндэслэн мөнгөн хөрөнгийн няравын тооцоог бодно.

А. Кассын орлогын журнал : Ажилчдын цалинг тавьж олгох болон зарим төрлийн эд зүйлс, бараа материалыг худалдан авах, үйлчилгээний төлбөрийг төлөх зорилгоор кассанд авчирсан бэлэн төгрөг, валютын орлогыг энэ журналд бүртгэж холбогдох дансны бичилтийг хийнэ. Кассын бэлэн мөнгөний орлоготой холбогдох дараах журналын бичилтийг хийнэ.

Дебет: кассанд байгаа бэлэн мөнгө xxx

УБ дахь бэлэн мөнгө

Кредит: мөнгөн хөрөнгийн нэгтгэл xxx

борлуулалтын орлогын дансд

борлуулалтын нэгтгэл дансд

А ХК- ийн нэрийн барааны дэлгүүрүүдийн борлуулалтын мөнгөн орлогуудыг "Борлуулалтын нэгтгэл” дансуудад хуримтлуулан бүртгэнэ. Сарын эцэст холбогдох зарлагын баримтуудыг авчирч гүйлгээг тодорхой болгосны үндсэн дээр

борлуулалтын нэгтгэл дансуудыг бүтээгдэхүүний нэр төрлөөр нь нээсэн дансуудад хуваарилна.

Кассын зарлагын журнал: Кассаас тавьж олгосон цалингийн урьдчилгаа, бэлэн мөнгөөр худалдан авсан бараа материал, эд зүйлс худалдан авах зэрэг ажил гүйлгээг энэ журналд бүртгэнэ. Кассын зарлагатай холбогдох дараах журналын бичилтийг хийнэ.

Дебет: мөнгөн хөрөнгийн нэгтгэл данс xxx

ваучерийн өглөг

Кредит: кассанд байгаа бэлэн мөнгө xxx

УБ дахь бэлэн мөнгө

Кассын тайлан : Кассын нярав кассын орлого зарлагыг тооцсон анхан шатны баримтуудаа үндэслэн кассын тайланг өдөр бүрээр гаргаж орлогч ня-бо-д шалгуулах бөгөөд ня-бо уг тайланг шалгаж нягтлан бодох бүртгэлд тусгадаг. Тухайлбал кассын тайланг дараах байдлаар бэлтгэдэг:

Кассын эхний үлдэгдэл xxx

нэмэх нь: кассын орлого xxx

хасах нь: кассын зарлага xxx

Кассын эцсийн үлдэгдэл xxx

Б. Харилцахын хуулгын боловсруулалт /Хав.2/

Харилцахын хуулгын боловсруулалтыг дараах байдлаар хийж болдог.

Орлого нь нэхэмжлэхээр, зардал нь чек, төлбөрийн даалгавараар хийгдэнэ.

Харилцах дансны орлогын журнал . Банкны харилцах дансуудад банкны харилцахын хуулгаар орсон мөнгөн орлогыг энэ журналд бүртгэнэ. Уг журналтай холбогдох журналын бичилт нь:

Дебет: банкны харилцах дансууд xxx

Кредит: борлуулалтын орлогын дансууд

борлуулалтын орлогыг нэгтгэл дансууд xxx

худалдан авагчаас авах авлага

бусад авлага

орлогын бусад дансууд

урьдчилж орсон орлого

Орлогын бусад дансууд гэдэгт бараа материал борлуулсаны орлого, үндсэн хөрөнгө борлуулсаны орлого болон ашиглалтаас хассаны ашиг алдагдал, түрээсийн орлого, гуанзны орлого, гадаад валютын ханшийн зөрүүгийн ашиг алдагдал гэх мэт дансуудыг багтааж ойлгоно.

Харилцахын мөнгөн зарлагын журнал. Банкны харилцах дансуудаас гарсан мөнгөний зарцуулалтыг энэ журналд бүртгэж холбогдох дансны бичилтийг хийнэ. Жишээ нь:

Дебет: ваучерийн өглөг xxx

мөнгөний нэгтгэл данс

Кредит: банкны харилцахын дансууд xxx

Компанийн бараа бэлэн бүтээгдэхүүнийг бэлэн мөнгөөр худалдан авах, ямар нэгэн зориулалтаар мухлагаас бэлэн мөнгө татан авах зэргээс касст орлого орно. Касс орлого тооцохдоо кассын орлогын ордер бичиж анхан шатны бүртгэлд тусгадаг. Мөн бараа бэлэн бүтээгдэхүүнийг төрөл бүрийн хивс бэлэн мөнгөөр худалдах, ажилчдад цалин тавьж олгох, урьдчилгаа зэрэгт кассаас зарлага гарна.

Ингэхдээ кассын зарлагын ордер бичиж анхан шатны баримтанд тусгадаг. Кассын зарлагыг гүйцэтгэх захирал болон ерөнхий ня-бо-гийн цохолтоор гаргана. Бэлэн мөнгө авахыг хүсэгч бараа материал олгохыг хүссэн өргөдөл бичиж , захирал, ерөнхий ня-бо нараар цохуулсаны дараа кассын няраваас очиж авна. Кассын орлого болон зарлагын гүйлгээг ня-бо нягтлан бодох бүртгэлд тусгахдаа гарсан гүйлгээ нэг бүртэй танилцаж зохих дансуудад хуваарилан бичдэг.

Харилцах дансны орлого, зарлага/Хав.3/-ын талаар: "А” ХК нь Анод банк, ХХБ , Хас банк,  зэрэг банкуудтай харилцах данстай бөгөөд ихэвчлэн Анод банк болон ХХБ банкуудтай харьцдаг байна. Мухлагийн НБД борлуулалтын орлого, харилцагч дансуудаар гуйвуулсан мөнгө зэрэг нь харилцахын орлого болдог.

Харин компаний дотоод дахь касс руу чекээр бэлэн мөнгө авах, харилцагч байгууллага болон хувь хүмүүсийн данс руу бараа бүтээгдэхүүн худалдаж авсаны болон ажил үйлчилгээ гүйцэтгүүлсэний хөлсийг шилжүүлэх зэрэг нь харилцах дансны зардал болно.

Харилцах дансны орлого зарлага : нь банкны хуулга дээр тодорхой тусгагдсан байдаг бөгөөд банкны хуулга дээрх дебет

гүйлгээ нь тухайн компаний хувьд зарлага, кредит гүйлгээ нь орлого болдог. Банкны гүйлгээ хийхийн тулд тухайн байгууллага төлбөрийн даалгавараар бичиж анхан шатны баримтанд тусгана. Борлуулалтын болон хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээний орлого банкан дахь харилцахаар дамжин орж ирэхдээ мөн төлбөрийн даалгавараар хийгдэнэ. Тухайн дансанд орсон болон гарсан ажил гүйлгээ бүрийн төлбөрийн даалгавар тухайн байгууллагад нэг хувь байх ёстой бөгөөд эдгээр анхан шатны баримтуудад үндэслэн нягтлан бодох бүртгэлд тусгана. Банкны хуулга нь байгууллагын харилцах дансаар орсон болон гарсан мөнгөний хэмжээг илэрхийлэгч баримт юм. Банкны гүйлгээг зөвхөн тооцооны болон ерөнхий ня-бо хийдэг. "А” ХК нь олон банкинд харилцах данстай бөгөөд тэдгээр нь бүгд хоорондоо ялгагдах кодтой байдаг байна. Жишээ нь:

1. 1105-0000 – Анод банк харилцах төгрөг

2. 1102-0000- ХАС банкны харилцах - төгрөг

Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл /НХМаягт МХ-3/
Бэлэн мөнгө авах хүмүүс бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийг асуулалтын дагууу 1% нөхөн бичиж, гарын үсгээ зурсны дараа дарга, ерөнхий нягтлан бодогчоор цохуулж, гарын үсэг зуруулан, бэлэн мөнгөний зарлагын баримт хавсаргахаар хариуцсан нятлан бодогчид өгч, няраваас мөнгөө авч, баримтын 1 %-ийг няравт үлдээнэ.

В. Аливаа бизнесийн байгууллага өөрийн сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгөөрөө хөрөнгө оруулалт хийх эсвэл банкинд хадгалуулах зэргээр эдийн засгийн ашигтай ажиллагааг эрхэмлэдэг билээ. Түүнээс гадна өдөр тутмынхаа үйл ажиллагаанд шаардагдах мөнгөн хөрөнгийг Жижиг мөнгөн сан хэлбэрээр байрлуулдаг бөгөөд бусад мөнгөтэй холбоотой ажил гүйлгээг чекээр хийхийг эрмэлздэг. Энэ нь бас нэг талдаа хяналт болж чаддаг. Компани бүр өөрийн гэсэн банкин дахь харилцах данстай байдаг бөгөөд мөнгөн, валютын гэж байдаг. Байгууллага харилцахаас ямар нэг зардал гаргах болбол чек, төлбөрийн даалгавар бичдэг. Орлого орсон эсэхийг банкны хуулгаар мэдэж болдог. Сар улирлын эцэст банк тухайн байгууллагын банкны тохируулгын тайланг гаргаж өгдөг.

Өдөр тутам гарах зардлуудад хоолны мөнгө, унааны мөнгө, жижиг бичиг хэргийн зардал, түлш шатахууны зардал гэх мэт .

Мөнгө олгохыг хүссэн өргөдлийг үндэслэн мөнгөний нярав мөнгөн зарлагын баримт үйлддэг. Жижиг мөнгөн сан байгуулах журналын бичилт нь :

Дт Жижиг мөнгөн сан

Кт Мөнгө

Жижиг мөнгөн сан илүүдэлтэй /дутагдалтай / байна гэж үзвэл :

Дт Мөнгө

Кт Жижиг мөнгөн сан

Уг санг нөхөн дүүргэх үед зарлагын баримтуудыг үндэслэн чек бичсэн дүнгээр:

Дт Холбогдох зардлын данс

Кт Мөнгө

Г. Мөнгөн хөрөнгийн хадгалалт ашиглалтанд тавих гол хяналт нь:

- Бэлэн мөнгөний гэнэтийн тооллого хийх

- Мөнгөн хөрөнгийн бүртгэх ажиллагааг зарлагадах ажил үүргээс тусад нь зохион байгуулах

- Зарцуулалтанд хяналт тавих зорилгоор өдөр тутмын үйл мөнгөн зарлагыг жижиг мөнгөн сангаас, бусад зарлагыг чекээр хийх

Тухайн өдөр гарсан ажил гүйлгээ бүрийг нэг бүрчилэн баримттай нь тулган шалгаж, баталгаажуулах
Category: санхүүгийн мэдээлэл | Added by: smeds_yli
Views: 2627 | Downloads: 0 | Comments: 3 | Rating: 3.5/2
Total comments: 2
2  
:)

1  
:)

Name *:
Email *:
Code *:
Su, 2016.12.04, 23:20
Welcome Guest

Login form

Section categories

My files [4]
санхүүгийн мэдээлэл [4]
Tатвар [7]
Хэрхэн сурах вэ? [1]

Цаг агаар

Search

Entries archive

Site friends

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0