File Catalog - Бид нэг зүг тэмүүлдэг

Бид бол бид шүү

File Catalog

Main » Files

Total entries in catalog: 16
Shown entries: 1-10
Pages: 1 2 »

Хувь хүн та орлого олсон л бол түүнээсээ татвар төлөх ёстой гэдгийг мэдэх үү. Яагаад гэвэл...
Нягтлан бодогч нар ихэвчлэн Суутган-1 тайланг мэддэг боловч Суутган-2 тайланг сайн мэддэггүй учраас ашигладаггүй билээ. Татварын хуулийн гол зарчим бол та орлого олж байгаа бол тодорхой хэмжээгээр орлогын татвар төлөх ёстой байдаг. ХХОАТатварыг хувь хүн 2 янзаар төлдөг.
1-т Цалин үйлчилгээний хөлснөөс. Суутган-1 тайланд тусгагдаг.
2-т Эд хөрөнгө худалдсан тохиолдолд. Суутган-2 тайланд тусгагддаг.
Tатвар | Views: 18753 | Downloads: 0 | Added by: smeds_yli | Date: 2011.02.09 | Comments (3)

Санхүүгийн тайлангийн шинжилгээ

Санхүүгийн шинжилгээг хамрах хүрээ, цаг хугацааны хувьд экспресс болон гүнзгийрүүлсэн шинжилгээ гэж 2 ангилдаг.

1.   Санхүүгийн тайлангийн экспресс шинжилгээ (хэвтээ ба босоо) буюу цөөн үзүүлэлтээр энгийн аргаар харьцангуй бага хугацаанд бага хөдөлмөр зарцуулж санхүүгийн байдалд дүгнэлт өгөх шинжилгээ

2.   Санхүүгийн тайлангийн гүнзгийрүүлсэн шинжилгээ буюу санхүүгийн тайлангийн үзүүлэлт тус бүрээр бүхэлд нь эсвэл тодорхой үзүүлэлт болон сэдвийг илүү дэлгэрэнгүй байдлаар нөлөөлсөн хүчин зүйл, харилцан холбоо хамааралд судалж, дүгнэлт гаргах шинжилгээ гэж 2 ангилна

санхүүгийн мэдээлэл | Views: 4722 | Downloads: 0 | Added by: smeds_yli | Date: 2011.02.09 | Comments (1)

Өнөөдөр Төсвийн байнгын хорооны   хуралдаанаар НӨАТ-ын тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хэлэлцэх эсэх талаар хэлэлцсэн. Улмаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.Тус хуулийн төслийг   Засгийн газраас  анх боловсруулахдаа   зөвхөн газар тариалан эрхлэгчид тэр дундаа эх орны хөрсөнд тарьж ургуулсан буудай, жимс, жимсгэнийг  НӨАТ-аас  чөлөөлнө  гэж тусгасан байсан аж.
Tатвар | Views: 1530 | Downloads: 0 | Added by: smeds_yli | Date: 2011.01.06 | Comments (2)


Хэрэв та мөнгө үрэмтгий бол
Мөнгийг хэр их олоход биш хэр зөв зарцуулах нь баяжих түлхүүр байдаг гэдэг. Мөнгөө хэмнэх бяцхан зөвлөгөөг толилуулж байна.

Хэтэвчиндээ зориуд бага мөнгөтэй яв. Мөнгө үрэмтгий хүмүүс хэтэвчинд байгаа мөнгөнийхээ хирээр үрэх гээд байдаг. Үүнийгээ хэрэгтэй л юм авлаа, хэрэггүй зүйл аваагүй гэж өөрийгөө зөвтөгдөг. Үнэн хэрэг дээрээ яг өнөөдөртөө хэрэггүй, тэдгээргүйгээр болох л илүү зүйлийг авсан байдаг.

My files | Views: 1155 | Downloads: 0 | Added by: smeds_yli | Date: 2011.01.06 | Comments (3)

Б.Ренчин-Нууцыг задалсан захиа

Монгол улсын арван таван зургаан онд залуу оюутан байхдаа алс Ленинград хотноо шинжлэх ухааны академийн азийн музейд оросын олон эрдэмтний ази тивээс олж хуримталсан ховор нандин бичиг судар үзэж, тод монгол хуучин захидалд амар мэндийг асуун /хэлэх үг элчийн аманд бий/ гэсэн үг цөөн утга битүүлэг байдагт нь их гайхдаг билээ.Монгол улсын арван таван зургаан онд залуу оюутан байхдаа алс Ленинград хотноо шинжлэх ухааны академийн азийн музейд оросын олон эрдэмтний ази тивээс олж хуримталсан ховор нандин бичиг судар үзэж, тод монгол хуучин захидалд амар мэндийг асуун /хэлэх үг элчийн аманд бий/ гэсэн үг цөөн утга битүүлэг байдагт нь их гайхдаг билээ.Тэр дээр цагт захидалд гагцхүү тийм хүнээр явууллаа гэж уг мэдэгдэх зүйлээ элчид итгэмжилдэг нэг учир байсан байх гэж миний багш академч Владимарцов хэлдэг байлаа.
Хожим ховдын хязгаарт ардын аман зохиол, нутгийн аялгуу тэмдэглэж, эртний бичиг үсэгтэй хөшөө чулуу сураглаж, өртөө уургын улаагаар явж байхдаа, Цорос овогтой, авдраараа дүүрэн хуучин тод монгол ном судартай халтар өвгөнийд өнжин хонон саатаж, бичиг судры нь шохоорхон үзэхдээ /захих үг элчийн аманд бий/ гэсний учрыг тэр хөдөөний түүхч өвгөнөөс олж сонссоноо гуч шахам жил цээжиндээ хадгалж яваад, одоо үс буурал зохиолч болсон хойно эвлүүлэн бичиж, үзэгч олондоо уламжлах хүсэл төрлөө.
My files | Views: 1657 | Downloads: 0 | Added by: smeds_yli | Date: 2010.12.05 | Comments (6)

Тайлант оны орлого, зардлууд /мян. төгрөгөөр/
1.    "Боргио” ХХК-ий ажилтан Баяртогтохын сарын үндсэн цалин 160.0, ур чадварын нэмэгдэл сар бүр 40.0, үр дүнгийн шагнал сарын үндсэн цалингийн 40%, унааны мөнгө 20.0, хоолны мөнгө сар бүр 40.0.
2.    Хөдөлмөр хамгааллын хувцас авахад зориулан 200.0 байгууллагаас нь олгосон байна.
3.    Хувийн дээд сургуульд цагаар гэрээний дагуу багшилж тайлант хугацаанд 200.0  авсан. 4.    "Зоос” банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн учир сар бүр 100.0 авдаг.
Tатвар | Views: 2340 | Downloads: 0 | Added by: smeds_yli | Date: 2010.10.15 | Comments (1)

Та энэ бодлогыг ойлгочихвол ААНОАТ-ийн тайлангийн талаар сайн ойлголттой болно. Бүх өгөдлүүдийг сайн ойлгож авахыг хичээгээрэй.
Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 10-р хороонд байрладаг "Тэлмэн” ХХК нь 1 гишүүнтай, Хүнсний барааны жижиг дэлгүүр ажиллуулдаг. Тайлант оны 1-р улиралд дараахь ажил гүйлгээ гарсан байна. /мянган төгрөгөөг/ Үүнд: 1.    Тайлант улирлын нийт барааны борлуулалтын орлого 3800.0
2.    Утсаар яриулан олсон орлого 200.0
3.    Худалдагчийн цалинд нийт 240.0, манаачийн цалинд 180.0 олгосон.
Tатвар | Views: 2510 | Downloads: 0 | Added by: smeds_yli | Date: 2010.10.15 | Comments (4)

Өөрөөр  хэлбэл тус компаний эзэмшилд  байгаа цаасан мөнгө, зоос,  чек болон касс, банкны  харилцахад байгаа мөнгө, валют  зээлийн карт зэргийг мөнгөн  хөрөнгө гэсэн ойлголтонд багтаасан  байдаг. Мөнгөн хөрөнгийн хөдөлгөөний  болон мөнгөн хөрөнгийн үлдэгдлийн  талаарх мэдээлэл нь тус  компаний удирдлагад компаний санхүү  мөнгөний бодлогыг тодорхойлох суурь  нь болдог. Мөнгөн хөрөнгийн  хөдөлгөөнийг мөнгөн орлого зарлагын  журналд бүртгэхдээ касс болон  харилцахыг тус тусад нь бүртгэдэг.

Kассанд байгаа  бэлэн мөнгө нь хамгийн  чухал хэрэгцээтэй үед ашиглаж  болох, өөрөөр хэлбэл мөнгөн  хөрөнгөөс хамгийн түрүүнд эргэлтэнд  орох боломжтой хөрөнгө юм.  Тухайн компани нь тооцооны  ажил гүйлгээг баримтжуулахдаа дараах анхан шатны  баримтуудыг хөтөлнө.
Төлбөрийн даалгавар : нь гадагш мөнгө шилжүүлэхэд хэрэглэдэг.
санхүүгийн мэдээлэл | Views: 2626 | Downloads: 0 | Added by: smeds_yli | Date: 2010.10.15 | Comments (3)

Санхүүгийн тайлангийн шинжилгээ

Санхүүгийн шинжилгээг хамрах хүрээ, цаг хугацааны хувьд экспресс болон гүнзгийрүүлсэн шинжилгээ гэж 2 ангилдаг.

1.   Санхүүгийн тайлангийн экспресс шинжилгээ (хэвтээ ба босоо) буюу цөөн үзүүлэлтээр энгийн аргаар харьцангуй бага хугацаанд бага хөдөлмөр зарцуулж санхүүгийн байдалд дүгнэлт өгөх шинжилгээ

2.   Санхүүгийн тайлангийн гүнзгийрүүлсэн шинжилгээ буюу санхүүгийн тайлангийн үзүүлэлт тус бүрээр бүхэлд нь эсвэл тодорхой үзүүлэлт болон сэдвийг илүү дэлгэрэнгүй байдлаар нөлөөлсөн хүчин зүйл, харилцан холбоо хамааралд судалж, дүгнэлт гаргах шинжилгээ гэж 2 ангилна.

санхүүгийн мэдээлэл | Views: 1992 | Downloads: 0 | Added by: smeds_yli | Date: 2010.10.15 | Comments (1)

Санхүүгийн тайлан
Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу Аж ахуйн нэгж, байгууллага улирлын санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн санхүүгийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харилцагч санхүүгийн байгууллагад тушаана.
Нэгдсэн санхүүгийн тайлан гаргадаг аж ахуйн нэгж, байгууллага улирлын тайланг дараа улирлын эхний сарын 25, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад тушаах ёстой байдаг.

Татварын тайлан
ХХОАТ- ын тайланг улиралд 1 удаа гаргах ба дараа улиралын эхний сарын 20 нд
ААНОАТ- ын тайланг улиралд 1 удаа гаргах ба дараа улиралын эхний сарын 20 нд
НӨАТ - Сар бүрийн 10-ний дотор харьяа дүүргийнхээ татварын албанд тушаана.
НДШТ - Сар бүрийн 5-ний дотор харьяа дүүргийнхээ татварын албанд тушаана.

санхүүгийн мэдээлэл | Views: 8006 | Downloads: 0 | Added by: smeds_yli | Date: 2010.10.15 | Comments (1)

1-10 11-16
Su, 2016.12.04, 23:18
Welcome Guest

Login form

Section categories

My files [4]
санхүүгийн мэдээлэл [4]
Tатвар [7]
Хэрхэн сурах вэ? [1]

Цаг агаар

Search

Entries archive

Site friends

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0